Хувцас
Хувцас нь Хүрээлэн буй
орчны юмс үзэгдэл (бороо, шороо, гал, хүйтэн г.м), хорхой шавьж, хорт бодис гээд олон
байнгын хүчин зүйлээс хүн өөрийн бие, эрүүл мэндээ хамгаалахын тулд "нөмөрдөг"
байгалийн болон зохиомол эдэн нэхмэл болон ширсэн зүйлийг ерөнхийд нь нэрлэнэ. Үүнээс гадна хувцас олон
төрлийн бодис, хольцын нөлөөгөөр гоо зүйн хэрэгцээ шаардлага хангахын сацуу
нийгмийн соёл, зан заншил, түүхийг илтгэсээр өнөөдрийн түвшинд иржээ. Сор үс,
элдэв чимэглэлээр чимэглэх нь олонтаа.
Хувцасны ерөнхий ангилал нь эрэгтэй, эмэгтэй хүний гэж
ангилагдана.
Ач
холбогдол:
- Халуун хүйтэн байгалийн бусад нөлөөллөөс хамгаалах
- Чармай нүцгэн биеийг далдлах
- Гоо сайхан, цаашлаад хувцасны чиг хандлага
- Эрүүл ахуй, ариун цэврийг сахих
- Ажил мэргэжлийн зориулалтаар ашиглах
- Түүхийн өв соёл, цадиг түүхийг ирээдүй хойч үедээ өвлүүлэх
No comments:
Post a Comment