Хувцас зураг

Thursday, November 10, 2016

Цагаан Сувд ХХК-ны танилцуулга


Алсын хараа:  Соёл урлагийнхаа салбартаа дүрэмт хувцасны үйлдвэрийг бий болгож, өөрийн брендийг бий болгоно.
Эрхэм зорилго: Дотоодын зах зээлд тэргүүлэгч дүрэмт хувцасны үйлдвэртэй болох.
Зорилго: Мэргэжлийн урлагийн байгууллагуудтай хамтран ажиллаж, сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн, түргэн шуурхай үйлчлэх.
Зорилт
ü 1. Дүрэмт хувцасны талаарх онолын судалгаа хийх
ü 2. Асуулга боловсруулах
ü 3. Хэрэглэгчийн судалгаа авах
ü 4. Судалгаагаа боловсруулна
ü 5. Өрсөлдөгч байгууллага болон олон улсын туршлага судлах
ü 6. Мэргэжлийн урлагийн байгууллагатай хамтран ажиллаж, бэлтгэн нийлүүлэгч болох
         Үнэт зүйл: Дүрэмт хувцасаа чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж, загварын өргөн сонголттой бүтээнэ.
  • Хувцасны чанар
  • Өргөн сонголт
  • Шинэлэг загвар 
  •  Ажиллагчид
  • Соёл урлагийн байгууллага

Хувцас гэж юу вэ?



Хувцас
Хувцас  нь Хүрээлэн буй орчны юмс үзэгдэл (бороо, шороо, гал, хүйтэн г.м), хорхой шавьж, хорт бодис гээд олон байнгын хүчин зүйлээс хүн өөрийн бие, эрүүл мэндээ хамгаалахын тулд "нөмөрдөг" байгалийн болон зохиомол эдэн нэхмэл болон ширсэн зүйлийг ерөнхийд нь нэрлэнэ. Үүнээс гадна хувцас олон төрлийн бодис, хольцын нөлөөгөөр гоо зүйн хэрэгцээ шаардлага хангахын сацуу нийгмийн соёл, зан заншил, түүхийг илтгэсээр өнөөдрийн түвшинд иржээ. Сор үс, элдэв чимэглэлээр чимэглэх нь олонтаа.
Хувцасны ерөнхий ангилал нь эрэгтэй, эмэгтэй хүний гэж ангилагдана.

Ач холбогдол:
  • Халуун хүйтэн байгалийн бусад нөлөөллөөс хамгаалах
  • Чармай нүцгэн биеийг далдлах
  • Гоо сайхан, цаашлаад хувцасны чиг хандлага
  • Эрүүл ахуй, ариун цэврийг сахих
  • Ажил мэргэжлийн зориулалтаар ашиглах
  • Түүхийн өв соёл, цадиг түүхийг ирээдүй хойч үедээ өвлүүлэх

Видео

Дүрэмт хувцас зураг